Шууд Chart

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлж байна

2015-03-05 16:25:19

Ховд аймгийн Булган, Үенч суманд шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа тухай “Хурд” агентлаг өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл дээрх сумдтай хил залгаа Говь-Алтай аймгийн сумдад урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулж эхэлсэн байна. Тус аймгийн Тонхил сумын Барлагийн даваа, Дарви сумын Далантүрүүнд хяналтын цэг гаргасан байна. Түүнчлэн,  Булган сумын хилийн боомтыг түр хаажээ.  

Мөн Тонхил сумын Алтансоёмбо багт мал эмнэлэг, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна. Ховд аймгийн Булган сумаас энэ оны нэгдүгээр  сард худалдан авсан үхэр Тонхил сумын Барлагийн даваанд байгаа юм. Тиймээс  энэ газар нутагт  хяналт тавьж, хоёр аймгийн мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж  байгаа юм байна.   


Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлж байна  
Үзсэн: 823 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй