УИХ-ын намрын чуулганы завсарлагаар хууль тогтоогчид орон нутаг ажиллаж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Одонтуяа нар Хэнтий аймагт ажиллалаа. УИХ-ын намрын чуулганаар батлан гаргасан хууль тогтоомжийн талаар иргэд сонгогчдод тайлбарлан сурталчилж, тэдний санал бодлыг сонссон байна.
УИХ-ын гишүүд тус аймгийн нэгдсэн эмнэлгийн ажилтай танилцаж, шинэчлэн баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн талаар эмч ажилтнуудтай нээлттэй ярилцлага өрнүүлжээ. Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа хаврын чуулганд хэлэлцүүлэхээр өргөн барьсан “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” хуулийн төслөө танилцуулж, хэлэлцүүлэг хийсэн байна.
| Хууль тогтоогчид орон нутагт ажиллаж байна | ||
| Үзсэн: 703 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.