
Монголын даамын холбооны 2015 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн Сонгинохайрхан дүүргийн 42-р сургууль дээр болж байна.
“Гацуурт” компанийн нэрэмжит тус тэмцээн энэ жил Монголын хүүхдийн спортын V наадмын хүрээнд зохион байгуулагдаж тус тэмцээнд Улаанбаатар хотын болон орон нутгаас нийт 360 орчим даамчин өрсөлдөж байна.
Тэмцээн дөрвөн насны ангиллаар болж байгаа бөгөөд ирэх бямба гарагт буюу гуравдугаар сарын 7-ны өдөр өндөрлөж, улсын аваргууд тодорно. Тэмцээн Швейцарь системээр есөн тойрог явагдаж, ес дэх өргийн тоглолт бямба гарагт болж, медальтнууд тодрох юм.
2015 оны улсын аваргын медальтнууд ирэх дөрөвдүгээр сард Узбекстаны нийслэл Ташкентэд болох Азийн АШТ, арваннэгдүгээр сард Нидерландын Хикен хотод болох ДАШТ-д оролцох эрхийг авах юм.
Өсвөрийн даамчдын АШТ болж байна | ||
Үзсэн: 840 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.