
Удахгүй харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдааныг зохион байгуулах гэж байна. Хүндэтгэлийн барилдааныг манай шилдэг бөхчүүдийн нэг улсын гарьд Ц.Цэрэнпунцаг урьдын адил дэмжиж, ивээн тэтгэх аж. Улсын харцага цолны хүндэтгэлийн барилдаан энэ сарын 24-ний өдрийн 15.00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд болно. Сар шинийн өмнөх сорилго барилдааны нэг болох уг барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглох ажээ.
Дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй харцага цолны хүндэтгэлийн барилдааныг “Жем интернешнл” ХХК, “Жи-Мобайл” корпораци хамтран зохион байгуулах бөгөөд бөхчүүдийн байд мөнгөн шагнал, үүрэн холбооны үндэсний оператор “Жи-Мобайл”-ын гар утас өгөх юм байна. Өмнө нь зохиогдож байсан барилдаануудад улсын гарьд И.Доржсамбуу, улсын харцага Г.Элбэг, Л.Пүрэвжав нар түрүүлж, улсын арслан Д.Азжаргал улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын начин Ду.Батбаяр нар үзүүрлэж байжээ. Монгол улс одоо нийт 28 харцага цолтонтой болоод байна.
Улсын харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан болно | ||
Үзсэн: 1539 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.