Шууд Chart

Дэлгэрхаан сум хөгжлийн төлөвлөгөөгөө гаргажээ

2015-03-06 15:22:28

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумынхан орон нутгаа ойрын 15 жилд хөгжүүлэх төлөвлөгөө гаргасан байна. Тэд нутгаа хөгжүүлэх гарц, тулгуур нь мал аж ахуй, аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэл гэж тодорхойлжээ. 

Тус аймаг Хэрлэнгийн хөдөө арал, “Аварга тосон”, “Аварга” рашаан сувиллын газарт түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Тиймээс "Эдгээр газраа хашиж хамгаалж, рашаан ус, шавар зэрэгт шинжилгээ, судалгаа хийж байна" гэж тус сумын Засаг дарга О.Амарсайхан хэллээ.


Дэлгэрхаан сум хөгжлийн төлөвлөгөөгөө гаргажээ   
Үзсэн: 1541 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй