Шууд Chart

Их, дээд сургуулиудыг шинэчлэхээр 20 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэх талаар ярилцав

2015-03-06 16:33:35

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Азийн хөгжлийн банкны захирал бөгөөд суурин төлөөлөгч Роберт М.Шоэллхаммер, Питтсбургийн Их сургуулийн профессор Жон С.Вейдман нар оролцлоо.

Тэд Монголын их, дээд сургуулиудыг шинэчлэх хүрээнд 20 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцон ярилцав. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан зөвхөн төрийн өмчит төдийгүй хувийн хэвшлийн их, дээд сургуулиас сонгож 1-2 сургуулийг загвар, жишиг сургууль болгон уг төслийг хэрэгжүүлж болох талаар байр сууриа илэрхийлсэн юм. 

Их, дээд сургуулиудыг шинэчлэхээр 20 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэх талаар ярилцав  
Үзсэн: 1321 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
212.46.218.xxx [212.46.218.xxx] 2015-03-07 03:22
Энэ ч арай хэтэрнэ. Хувийн сургуулийн чанарыг, мөнгөний төлөө юу хийж байгааг бодитоор нь үзэж хардаг болоосой.

Бидэнтэй нэгдээрэй