НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу Умард Солонгост хүний эрх зөрчигдөж байгаа эсэхийг тогтоох зорилгоор Умард Солонгосын гэрчүүдээс мэдүүлэг авах тухайгаа мэдэгдсэн байна. Тус ажиллагаа Өмнөд Солонгос улсын нийслэл Сөүл хотод болох ажээ. Олон нийтийн өмнө ил тод авах мэдүүлэгт нийт 30 орчим хүн оролцоно гэж BBC мэдээлж байна. Дөрвөн өдрийн турш үргэлжлэх уг үйл ажиллагааны дараагаар Япон улсад мөн л Умардын гэрчүүдээс мэдүүлэг авахаар төлөвлөж байна. Умард Солонгост хүний эрх зөрчиж байгаа эсэхийг шалгах болсон нь тус улсын хатуу чанга дэглэмтэй шоронгоос амь дүйн зугтаж Өмнөд Солонгост ирсэн Шин Доньхюк, Ким Хай-Сукнарын туулж өнгөрүүлсэн шоронгийнн амьдрал хүний эрхэнд хэрхэн халдаж байсныг олон улсад мэдүүлснээс үүдэлтэй юм. Улс төрийн ялтнуудыг хорьдог 14-р хорих лагерийг өргөтгөх ажилд хоригдлуудыг нойр хоолгүй боолчлон хөдөлмөрийг нь шулж, зүй бусаар харьцаж байсан тухай тэрээр олон улсын хэвлэл мэдээллийнхэнд дамжуулсан юм. Энэ тухай асуудлыг хянан шалгах НҮБ-ын комиссийг энэ оны 3 -р сард байгуулсан байна. Тэд Өмнөд Солонгос болон Японд гэрч нараас авсан мэдүүлгийн дагуу хүний эрхийн асуудлаар шинэчилсэн илтгэлийг 9-р сарын эхээр Женевт болох НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд болон 10-р сард Нью-Йоркт хуралдах НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулганд өргөн барихаар төлөвлөж байгаа гэлээ.
| Хүний эрх зөрчигдөж байгаа талаар мэдүүлэг авна | ||
| Үзсэн: 2478 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.