"Монголын улс төрийн намуудын санхүүжилт хамгийн хаалттай сэдэв" гэж улс төр судлаачид хэлж байна. Хэдийгээр тодорхой хэмжээнд хууль эрхзүйн орчин байдаг ч, хоорондоо зөрчилддөг байна. Энэ талаар судалгаа хийсэн МУБИС-ийн багш Н.Мөнхцэцэгийн мэдээлэлд анхаарлаа хандуулъя.
Олон улсын туршлагаас харахад парламентын засаглалтай манайх шиг орны хувьд улс төрийн намууд ихэнхдээ төрөөс санхүүждэг байлаа. Ингэхдээ сонгуульд хэрхэн ялалт байгуулсан, парламентад хэдэн суудал авсан зэргээс нь хамаарч санхүүжилт олгох хувь хэмжээгээ шийддэг байна. Үүнийг манайд хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Цаашдаа ийм системд шилжих шаардлагатай гэж судлаачид хэлж байлаа.
| Намуудын санхүүжилт нууцлагдмал байна | ||
| Үзсэн: 789 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.