Ашиглалтын шаардлага хангахгүй 200 гаруй барилгын жагсаалтыг гаргасан байна. Эдгээр барилгыг 50-аас дээш жил ашигласан, газар хөдлөлтийн үед эрсдэл ихтэй болсон зэрэг үндэслэлүүдээр дахин барилгажуулах төсөлд хамруулахаар болсон.
"Одоогийн байдлаар ашиглалтын шаардлага хангахгүй 74 барилгыг дахин төлөвлөлт хийх ажил үргэлжилж байна. Түүнчлэн нийслэлийн орон сууцны барилгуудыг паспортжуулах ажил дуусч байна" гэж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга Энхтуяа хэллээ.
| Ашиглалтын шаардлага хангахгүй 200 гаруй барилгын жагсаалтыг гаргажээ | ||
| Үзсэн: 2085 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.