Гуравдугаар сард мал төллөлт, газар тариалангийн ажил эхэлдэг. Тиймээс аймаг орон нутагт бэлтгэл ажлыг сайжруулахыг албаны хүмүүс анхааруулж байна.
Мөн энэ өвөл цас бага орсноос нийт нутгаар хаврын улиралд хуурайшлын зэрэг 50 хувиас дээш байгааг мэргэжлийн байгууллага мэдээлсэн. Хуурайшилтаас болж мал амны усгүй болох, усны хомсдол үүсэх эрсдэлтэйг сануулж байгаа юм.
Мөн Засгийн газар ирэх дөрөвдүгээр сарын 5-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганд мал аж ахуйтай холбоотой хэд хэдэн хуулийн төсөл боловсруулж өргөн барихаар бэлтгэж байна. Хуулийн төсөлтэй холбоотой саналаа ирүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хэллээ.
| Хаврын бэлтгэл ажлыг орон нутагт эрчимжүүлэхийг санууллаа | ||
| Үзсэн: 901 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.