Хэрэглэгчдийн гомдлыг барагдуулаагүй зарим барилгын компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах арга хэмжээ авна гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар мэдэгдлээ. Тухайлбал, тус газарт орон сууцны метр.квадрат дутуу гэсэн гомдол хамгийн их ирдэг байна. Иймээс барилгын компаниуд энэ зөрчлөө засаж, хэрэглэгчдийн гомдлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан ярилаа.
Зарим барилгын компаниуд одоогийн мөрдөж байгаа орон сууцны метр.квадрат тогтоох стандартыг буруу хэмээж байна. Иймээс иргэдэд зөрүү мөнгийг нь өгөхгүй, шүүхийн байгууллагаас асуудлаа шийдвэрлүүлэхээр хэрэг удааширсан тохиолдлууд байна. Ийм барилгын компаниудын хувьд орон сууцны метр квадрат тооцох стандартыг өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар одоо мөрдөж байгаа стандартаа хэрэгжүүлэх ёстой гэсэн байрь суурьтай байна.
| Орон сууцны метр.квадратын зөрчил хамгийн их байна | ||
| Үзсэн: 898 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.