Шууд Chart

Бичиг баримтын зөрчилгүй бол ноосны урамшуулал олгоно

2015-03-10 13:41:47

Монгол Улсын Засгийн газраас дотоодын үйлдвэрийг дэмжих зорилгоор 2010 оноос эхлэн ноосны урамшуулал олгож эхэлсэн.  Харин 2014 оны ноосны урамшууллыг энэ жилийн төсвөөс олгож байна. Тодруулбал, 2014 онд ноосоо тушаасан 80 гаруй мянган хоршооны гишүүн малчинд 16.3 тэрбум төгрөгийн урамшууллыг өнгөрсөн хоёрдугаар сард багтаан олгосон. Гэтэл зарим хоршооны гишүүн малчин урамшууллаа авч чадаагүй гэж манай агентлагт хандсан юм. Бид энэ талаар Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын мэргэжилтэн П.Ганхуягаас тодрууллаа.

Энэ жилийн хувьд нарийн хонины ноосонд 1000, бүдүүн ширхэгтэй ноосонд 2000 төгрөгийн урамшуулал олгож байна. Мөн тэмээний ноосонд урамшуулал олгодог. Ингээд тооцохоор ноосны урамшуулалд жилд дунджаар 20-30 тэрбум төгрөг зарцуулж байна.

Бичиг баримтын зөрчилгүй бол ноосны урамшуулал олгоно  
Үзсэн: 796 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй