Манай улс аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн тулд дэд бүтэц, ажилчдын харилцаа, ур чадварыг дээшлүүлэх зэрэг олон асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг ярилаа. Түүнчлэн төр засгаас тодорхой бодлого, зорилт тавьж ажиллах нь чухал гэдгийг тэрбээр онцоллоо. Мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд гадаад улсын туршлага болоод сургалтын стандартыг өөрийн орондоо оруулж ирж ажилчдынхаа ур чадварыг дээшлүүлэх сонирхол их байдаг байна. Гэтэл салбарын яам нь уг асуудалд хойрго хандаж, олон шаардлага тавьдаг гэж тэрээр яирлаа.
Манай улсад ирэх жуулчдын тоо жил ирэх бүр нэмэгдсээр байгаа. Гэвч энэ салбараас хүртэх ашиг төдийлөн өсдөггүйг судалгаа харуулдаг. Улсын төсвөөс аялал жуулчлалын салбарт жилд дунджаар 150-200 сая төгрөгийн санхүүжилт өгдөг. Энэ нь Монгол орныг гадаадад сурталчлах төрөл бүрийн арга хэмжээ, өөрөөр хэлбэл, олон улсын томоохон аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт оролцох, гадаад сурталчилгааны материал бэлтгэх гэх мэт зүйлд зарцуулагддаг байна. Харин салбарын боловсон хүчнийг бэлтгэх, чадваржуулахад төсвийн мөнгөнөөс хүрэлцдэггүй гэж салбарынхан онцлож байлаа.
| Аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн тулд боловсон хүчнээ сайн бэлтгэх хэрэгтэй гэв | ||
| Үзсэн: 706 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.