“Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлчилгээний газар болон хотын захиргаанд нэгдсэн "Автобус1", "Автобус 3", "Цахилгаан тээвэр" компаний ажилчид өнөө өглөө 6:00 цагаас эхлэн ажил хаяхаа өчигдөр хэвлэлийнхэнд мэдэгдсэн. Гэвч үүнийгээ талуудын хэлэлцээрээс шалтгаалан хойшлуулж, үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлсэн. Хэлэлцээр өнөөдөр эхэлж энэ баасан гараг дуустал үргэлжилнэ. Үүгээр тээврийнхний тавьсан шаардлагыг хүлээж авсан дорвитой шийдвэр гарахгүй бол жагсаалаа тухайн үед зохион байгуулна гэдгээ Үйлдвэрчний эвлэлийнхэн нь илэрхийлж байна.
Хотын нийтийн тээвэр үйл ажиллагаа явуулдаг энэ нэгтгэлийнхний хувьд цалин хөлсөө 35 хувь нэмүүлэх, нийт цалингийнхаа 70 хувийг үндсэн цалин болгох гэсэн шаардлага тавьж байгаа юм. Учир нь одоо авч байгаа цалингийн 40 хувь нь үндсэн, 30 нь урамшуулал, үлдсэн 30 хувь нь нормоор олгодог цалин тул нийслэлд авто замын осол эндэгдэл гарсаар байна гэж “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлчилгээний газрын “Автобус 1” компаний Үйлдвэрчний хорооны дарга Н.Төрбат ярилаа.
| Жолооч, кондукторууд шаардлагыг нь биелүүлэхгүй бол ажил хаялт зарлана гэв | ||
| Үзсэн: 656 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.