Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж байгаа инженер, техникийн ажилтнууд өөрсдийгөө байнга хөгжүүлэх шаардлагатай гэж албаныхан зөвлөдөг. Ингэснээр компанийн үйл ажиллагаа идэвхжих, хөдөлмөрийн бүтээмж нэмэгддэг байна. Тэгвэл өнөөдөр Хүнс хөдөө аж ахуйн яам, Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн давтан сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад найман аймгийн 50 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл хамрагдлаа. Сургалтад хамрагдсан иргэд өөрсдийнхөө мэдлэг мэдээллийг сэргээх, шинэ тоног төхөөрөмжийг хэрхэн яаж ашиглах талаар тодорхой мэдээлэлтэй болох юм байна. Дашрамд дурдахад, уг сургалтыг Герман-Монголын хамтын ажиллагааны тогтвортой хөгжил төслийн хүрээнд энэхүү зохион байгуулж буй аж.
Энэ талаар Хүнс хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Есөн-Эрдэнэ ярилаа.
| Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд сургалтад хамрагдлаа | ||
| Үзсэн: 662 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.