Шууд Chart

Шүлхийгээр өвчилсөн малын тоо нэмэгдсээр байна

2015-03-10 16:46:55

Ховд аймагт шүлхий өвчнөөр 840 гаруй мал өвчилж, нэг бяруу үхсэн байна. Өнгөрсөн сарын 26-нд Булган суманд гарсан шүлхийн анхны дуудлагыг Ховд аймгийн Онцгой комисс хүлээн авч, тухайн үед 200 орчим мал шүлхийгээр өвчилсөн шинж тэмдэг илэрсэн. Харин өнөөдрийн байдлаар өвчилсөн малын тоо дөрөв дахин өссөн байна. Нөхцөл байдал ямар байгаа талаар Ховд аймгийн Засаг даргын орлогч М.Амарсанаатай утсаар холбогдож тодрууллаа.

Одоогоор Ховд аймгийн Булган, Үенч суманд шүлхий өвчин гараад байна. Хээрийн штабыг Алтай суманд байгуулан шүлхийтэй тэмцэх ажлыг гүйцэтгэж байгаа талаар мэдээллээ. 

Шүлхийгээр өвчилсөн малын тоо нэмэгдсээр байна  
Үзсэн: 854 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй