Шууд Chart

Энэ жилд нийслэлд 600 гаруй барилга баригдана

2015-03-11 15:41:08

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлснээр нийслэлд энэ жил 600 гаруй барилга шинээр баригдах аж. Тиймээс ажилчдын аюулгүй байдал, барилгын чанарт онцгой анхаарч ажиллах гэнэ. Үүнтэй холбогдуулан “Барилгын материалын чанар, шинэ дэвшилтэт технологи, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа” сэдэвт өдөрлөгийг  өнөөдөр зохион байгууллаа. Ингэснээр барилгын салбарын бүх аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог ажлын байрны аюулгүй байдал, чанарын асуудалд төвлөрүүлэх зорилготойгоос гадна болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтойг албаныхан онцлож байна. 


Энэ жилд нийслэлд 600 гаруй барилга баригдана  
Үзсэн: 770 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй