Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Монголоо хөгжүүлэх 30 залууг нэрлэлээ

2015-03-11 16:43:19
Error loading player: No playable sources found

Монголын Залуучуудын холбоо, Forbes Mongolia сэтгүүлтэй хамтран “Монголоо хөгжүүлэх залуус” төслийг Монголдоо анх удаа хэрэгжүүлж эхлээд байна. Учир нь МЗХ 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллахаар болсон. Энэ ч утгаараа баялаг бүтээгч залуусыг тодруулах, тэднийг дэмжих, сурталчилах, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай болгох үүднээс энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа юм.

“30 хүртэлх 30” шалгаруулалтад нэр дэвших залуусын материалыг 2014 оны зургадугаар сараас хойш хүлээн авч эхэлсэн юм. Ингээд нэр дэвшигчдийн материалыг энэ оны хоёрдугаар сараар дуусгавар болгож, "Forbes Mongolia" сэтгүүлийн редакц, МЗХ-ны төлөөллөөс бүрдсэн тусгай комисс салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал, нийгэмд тустай ажил үйлс, манлайлал зэрэг үзүүлэлтүүдээр дүгнэн дээрх залуусыг шалгарууллаа.

Манай улсын хүн амын дийлэнх нь 30-аас доош насныхан. Иймд дээрх залуус маань үеийн залуусаа манлайлан өөр хоорондоо эв нэгдэлтэй, санаа зорилго нэгтэй байвал улс орны хөгжилд багагүй түлхэц гарах нь мэдээж хэрэг. Ингээд та бүхэндээ Монголын хөгжлийг түүчээлэх 30 залууг танилцуулж байна. Танд ч бас боломж бий.


Монголоо хөгжүүлэх 30 залууг нэрлэлээ  
Үзсэн: 1821 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй