Шууд Chart

Малчин эмэгтэйчүүд сургалтанд хамрагдав

2015-03-11 16:49:23

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх 26 жилийн түүхтэй Залуучуудын Хөгжлийн "Полиси" төв нь сургалт судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон улсын хөтөлбөр болох “Эмэгтэйчүүдийн алсын хараа” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд чамгүй хугацаа өнгөрчээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд Сургалт Судалгааны "Полиси" төв Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөнд оролцож “Эмэгтэйчүүдийн манлайлал ба алсын хараа” сэдвээр сургалт хийжээ. Уг сургалтанд 200 гаруй малчин эмэгтэй хамрагдаж, малчин эмэгтэйчүүдийн амьдралын хэв маяг, цаашдын зорилго, гэр бүлдээ эзлэх байр суурь, түвшинг нь тодорхойлсон сургалт болсон байна.


Малчин эмэгтэйчүүд сургалтанд хамрагдав   
Үзсэн: 1172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй