Шууд Chart

Өвөрхангайн залуус Чэжүд морин циркийн гайхамшгийг бишрүүлнэ

2015-03-11 18:09:30

Монголын Морин Циркийн урлагийг дэлхийд таниулах хувь нэмрээ оруулахаар Өвөрхангайн залуус Солонгосын Чежү арлыг зорих гэж байна. Өвөрхангай нутгаас төрсөн, эдүгээ төр түшилцэж яваа Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү “Шонхор” циркт ажиллахаар гэрээгээ байгуулаад хүлгийн жолоо залах гэж буй хүүхдүүд болон тэдний эцэг, эхчүүдийг хүлээн авч уулзлаа.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас Г.Очирдорж, Н.Нямдэлгэр, Гучин-Ус сумаас Э.Балжинням, Хархорин сумаас Э.Бархас нар эхний ээлжинд тус циркт ажиллахаар Чэжүг зорих гэж байгаа бөгөөд 18-22 насны, дунд сургуулиа төгсөөд мал маллаж байсан, цэргийн алба хаагаад ирсэн жинхэнэ эр бяр жагссан, авхаалж самбаа, хурд хүчээ сорих хүсэл эрмэлзлэлээр дүүрэн залуус аж.

Сайд Н.Төмөрхүү энэ үеэр тус циркийн төлөөллөөс БНСУ-ын Чежү хотод тэд хэрхэн байрлаж, нийгмийн асуудал нь амжилттай шийдэгдсэн, гэрээтэйгээ сайтар танилцсан эсэхийг лавлаад нутгийн дүү нараа сайн ажиллаж, монгол морьтны гайхамшгийг дэлхийд таниулж амжилттай яваад ирээрэй гэж ерөөв.

Дашрамд дурдахад, “Шонхор” морин циркийн захирал нь Г.Баатархүү юм. Тэрээр Солонгос улсын Чэжү арал дахь Морьтны циркид 10 гаруй жил тасралтгүй ажиллаж Монгол Улсынхаа соёл урлагаар дамжуулан эх орноо дэлхий дахинд сурталчилж яваа нэгэн. Тэрээр БНСУ-д гэрээгээр ажиллаж буй 30 гаруй Монгол ажилтны эрх ашгийг дээдлэн, Монгол Улсын хууль тогтоомж болон иргэний үүргээ давхар биелүүлж татвар, даатгалаа цаг хугацаандаа төлөн БНСУ-д үйл ажиллагаагаа явуулж байдаг аж.

“Шонхор” цирк нь 950 хүний суудалтай циркийн дугуй манежинд өдөртөө 3-5 тоглолт хийдэг аж. Тус цирк өдөрт 3500-5000 гаруй солонгос иргэдэд Монголынхоо гайхамшигт түүх соёлыг таниулж, Чингисийн морьтон Монгол хаана хүчирхэг хэвээр гэдгийг гайхуулсаар явна. Тус циркцийн хамт олон БНСУ-ын Чежү арал дахь Морьтны циркид 10 гаруй жил ажиллахдаа гадаад, дотоодын 15 сая гаруй жуулчдад тоглолтоо хүргэсэн байна. Ийнхүү салхи татуулан исгэрэх морин дээр бүжин наадах залуусыг Монголын үзэгчид төдийгүй гадаадын жуулчид  гайхан бишрүүлэх их урлагт Өвөрхангайн ирээдүй болсон хүүхдүүд хөл тавилаа.


Өвөрхангайн залуус Чэжүд морин циркийн гайхамшгийг бишрүүлнэ  
Үзсэн: 1016 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-03-12 20:14
Их мундаг юм бна лээ. Жэжүгийн морьтны циркийн монгол залуучууд мундаг.
122.201.24.xxx [122.201.24.xxx] 2015-03-11 20:58
Энэнд тэгээд энэ Төмөрхүү гэж нөхөр ямар хамаатай юм туслахгүй ерөөх байсан бол би ч уулзаад ерөөнө ш дээ кэккк

Бидэнтэй нэгдээрэй