
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудал бол нийгэмд залуучуудын өмнө тулгамдаад буй томоохон асуудлуудын нэг юм. Монголын залуучуудын холбоо залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж”-ийг байгуулан 2013 оноос идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж нь оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэ ажлыг санаачлан хэрэгжүүлж, Монгол Улсын хэмжээнд залуучуудын ажилгүйдэлд эзлэх хувийг бууруулах зорилгоор цагийн болон байнгын ажлын байранд зуучлах, сургалт зөвлөгөө өгөх, хөдөлмөрт бэлтгэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хөдөлмөрийн салбарт, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн чиглэлд явуулсан судалгаа, дүгнэлтийг үндэслэн Монгол улсад залуучуудын ажилгүйдэлд эзэлж байгаа хувь хэмжээг бууруулах, хөдөлмөрийн салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэл, хүний нөөцийн бодлогын чиг хандлагыг тодорхойлох зорилготой Залуучуудын Хөдөлмөр эрхлэлтийн хороог байгуулахаар боллоо.
Энэхүү асуудал эрхэлсэн залуучуудын байнгын хороо нь хөдөлмөрийн салбарын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, ажил олгогч байгууллагуудын төлөөлөл, хүний нөөцийн ажилтнууд, судлаачид, ажил хайгчдын төлөөлөл, оюутан залуус зэргээс бүрдэнэ.Иймд хүний нөөц, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр ажиллаж, суралцаж байгаа 21-39 насны залуучуудыг маргааш буюу баасан гарагийн 18.00 цагт Монголын Залуучуудын Холбооны 209 тоот танхимд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Залуучуудын Хөдөлмөр эрхлэлтийн хороо байгуулагдана | ||
Үзсэн: 1046 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.