Одоогийн Үлэг гүрвэлийн музей гэж нэрлээд байгаа Лениний музейн барилгыг Бурхан шашны соёлын музей болгохоор төлөвлөжээ. Манай улс хэдэн зуун жилийн турш буддын шашныг шүтэж ирсэн учраас үнэт олдворууд болон урлагийн бүтээлүүдийг хадгалан үлдэх зорилгоор Бурхан шашны музейг байгуулахаар төлөвлөж байна. Энэ музейг байгуулахад 13 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатайг албаныхан мэдэгдсэн. Гэхдээ энэ нь зөвхөн төслийн хүрээнд ярьж байгаа асуудал гэдгийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж ярилаа.
Түүнчлэн Лениний музейд байрлаж байгаа үлэг гүрвэлийн музейг шилжүүлж, шинээр палеонтологийн музей байгуулах төслийг танилцууллаа. Тус музейг Мэлхий хадны ойролцоо байгуулахаар төлөвлөсөн байна. Ингэснээр аялал жуулчлалыг хөгжүүлэх давуу талтайг албаныхан онцлов. Музейн нийт төсөв 27 орчим тэрбум төгрөг юм байна.
| Бурхан шашны соёлын музейг байгуулахаар төлөвлөж байна | ||
| Үзсэн: 2176 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.