Төрийн бодлогод эмэгтэйчүүдийн нийгмийн тэгш оролцоог хангах асуудлыг их, бага хэмжээгээр тусгасан байдаг. Харин түүнийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих, хүндээ хүргэх үйл ажиллагаа нь тааруу байгааг судлаачид хэлж байна.
Тодруулбал, Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо, Фредрик эбертийн сантай хамтран өнгөрсөн онд 15 мянган эмэгтэйн дунд судалгаа хийхэд тэдний дийлэнх буюу 60 гаруй хувь нь улс төр болоод нийгмийн, эдийн засгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож чаддаггүй гэсэн хариулт өгсөн байна.
Тиймээс нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангахын тулд төрийн болон төрийн бус байгууллагуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, мөн төрөөс тэднийг дэмжих шаардлага байна гэж Сэтгэл судлалын ухааны доктор Ц.Нацагдолгор өнөөдөр болсон “Эмэгтэйчүүдийн амьдралын чанар” судалгааны хоёр дахь шатны хэлэлцүүлгийн үеэр онцлож байлаа.
| “Эмэгтэйчүүдийн амьдралын чанар” судалгааны хоёр дахь шатны хэлэлцүүлэг болов | ||
| Үзсэн: 713 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.