Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

“Цагийн ажил “ өдөрлөгийн үеэр 90 гаруй залуус шууд ажлын байранд зуучлагдлаа

2015-03-13 14:49:22
Error loading player: No playable sources found

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр олон үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Цагийн ажил” буюу “PART TIME ” төсөл юм. Энэхүү төслийн хүрээнд цагийн болон түр ажлын байрны зуучлал хийгдэхэд цагийн ажил хайгч залуусын 80 орчим хувь нь оюутан залуучууд байдаг бөгөөд долоо хоног бүрийн пүрэв гарагт цагийн ажил хайгч оюутан залуусд зориулсан “Парт Тайм” ба “Цагийн ажил“ өдөрлөг уламжлал болон зохион байгуулагдсаар байгаа бөгөөд энэ пүрэв гарагт 13 дахь удаагаа амжилттай боллоо. Өдөрлөгт оролцсон залуус ихэвчлэн боршюур тараах, сурталчилгаа, зөөгчийн ажлуудыг сонирхож байсан юм.

Түүнчлэн өглөө бүр шинэ ажлын байр зарлагдаж байгууллагуудын цагийн ажилтан авах захиалга өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Мөн өдөр тутамд шинээр бүртгүүлсэн оюутан залуусын хувьд цагийн ажлын цалин хөлс, ажил олгогч байгууллагатай хэрхэн холбогдох вэ? Ажил олгогчтой хэрхэн уулзах вэ? Цагийн ажлыг хичээлийнхээ хажуугаар хэрхэн зөв зохион байгуулалттай хийх вэ гэдэг мэдээлэл дутмаг байдаг. Тийм ч учраас “Парт Тайм” сургалтаар энэ бүгдийг ойлгуулж чадавхижуулахыг зорьдог юм. Энэ удаагийн сургалтанд 96 цагийн ажлын байр нээлттэй байсан ба 122 ажил хайгч оролцож, 96 оюутан залуус ажлын байранд зуучлагдсан байна. Байнгын хамтарч ажилладаг байгууллага болох Бизнетворк, МЗХ-ны сургалт судалгааны Полиси төвөөс сургагч багш нэр ирж лекц уншсан юм. 
 


“Цагийн ажил “ өдөрлөгийн үеэр 90 гаруй залуус шууд ажлын байранд зуучлагдлаа  
Үзсэн: 1404 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй