Шууд Chart

Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс мэдэгджээ

2015-03-13 15:53:52

"Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга улстөржиж байна"" гэж Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс мэдээллээ.

Өнгөрсөн онд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас, СӨХ-ны дээд зөвлөлтэй эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээнд дээд зөвлөл нь хуульд зааснаас бусад тохиолдолд, СӨХ-дын үйл ажиллагаанд хяналт тавихгүй, ямар нэг торгууль төлбөр авахгүй байхаар зохицуулсан.

Гэтэл СӨХ-ны дээд зөвлөл нь энэ гэрээгээ зөрчиж, иргэдээс татвар авсан учраас ШӨХТГ-аас шүүхэд хандсан байна. Дүүргийн анхан шатны шүүхээр Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийг татан буулгаж, иргэдийн хохирол болох 568 сая төгрөгийг гаргуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлээд байсан. Гэтэл СӨХ-ны дээд зөвлөлөөс  тайлбарлахдаа "Бид шүүх хурал болсон талаар мэдээгүй, одоог хүртэл бидэнд ямар ч албан бичиг ирээгүй" гэлээ. СӨХ-ны дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал С.Цэрэндорж ингэж, ярьж байна.

Одоогоор СӨХ-ны дээд зөвлөлийн гишүүнчлэл дор 400 гаруй СӨХ ажиллаж байна. Тэд дээд зөвлөлдөө жилд олсон нийт орлогынхоо хоёр хувтай тэнцэх хэмжээний татвар төлдөг. Харин энэ мөнгийг дээд зөвлөлөөс, СӨХ-дын удирдлагуудад мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, ном сэтгүүл хэвлэх зэрэг ажилд зарцуулдаг гэж байгаа юм.


Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс мэдэгджээ  
Үзсэн: 5626 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
БГД, 6-р хороо [127.0.0.xxx] 2019-05-23 12:34
Энэ холбоо нэг хуучин 9 давхрын О өрөөнд байрлаж үйл ажиллагаагаа явуулж байна доо
Хохь нь [127.0.0.xxx] 2020-03-07 17:30
Тэр чинь ч гоёдоно,за...
Хохь нь [127.0.0.xxx] 2020-03-07 17:28
Тэр ч бараг гоёдож дээ,хаа хаа
zochin [127.0.0.xxx] 2019-01-27 09:41
Ta nar l bolson hoino ter 2 huviin tatvariin munguur zuvhun surgalt arga zuin zuvlulguu nom hevleh ajil hiideg bish uursduu idej uuj bas niigmiin asuudlaa shiiddeg biz dee.Shudarga baildaa.Eniigee bichihees yundaa aisiin.Bugd unen zuv tailagnahiig shaardaj baigaa shuu.Ter 2 huviinhaa mungun dung zarlaj irgeded tailangaa zuv medeelehiig husii.
Зочин [150.129.140.xxx] 2018-05-27 11:46
Татан буулгах хэрэгтэй
Зочин [150.129.140.xxx] 2018-05-27 11:46
Сөх гэж юу ч хийдэггүй мөнгө л иддэг хүмүүс байх юм. Сар гаран лифт нь ажилдаггүй, цэвэрлэгээ хийхгүй байх юм. Хаана хандах вэ. Утас гэж дээд байгууллагад нь байдаг юм уу
Зочин [202.9.40.xxx] 2017-05-03 23:15
сөх хэнд хэрэгтэй юм татан буулгах ёстой
Шаана биз [202.131.239.xxx] 2016-10-12 17:01
СӨХ-г татан буулгах хэрэгтэй шал хэрэггүй газар, харин иргэд өөрсдөө дотроо байр, болон орцоороо нэгдэж жижүүр болон засвар үйлчилгээний төлбөрийг зохицуулдаг байхад хангалттай, нийтийг хамарсан засвар үйлчилгээний ажлыг хэсэгчлэн гаргадаг байхад иргэдийн нуруун дээр ирэх ачаалал багасна. Тэр дунд нь зохион байгуулалт хийгээд, цалин аваад байгаа СӨХ-ны хүмүүс хэрэггүй. СӨХ-ийг орлож ажиллаж Зох.Байгуулалт хийх амархан байна.
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2015-03-13 17:17
Иргэдээс мөнгө татах аргыг л зааж сургадаг байх.Энэ байгууллагыг татан буулгахыг дэмжиж байна.Аймаг болгонд СӨХ-ны удирдах зөвлөл гэдэг байгууллага байдаг ба тэд мөн л тодорхой хувиар мөнгө татдаг шүү дээ.

Бидэнтэй нэгдээрэй