Шууд Chart

Намуудын санхүүжилтын талаар судалгаа хийжээ

2015-03-13 16:58:03

Улс төрийн намууд жил бүр санхүүгийн тайлангаа аудитын байгууллагаар шалгуулж, олон нийтэд тайлагнах ёстой юм байна. Гэтэл 2007 оноос хойш нэг ч нам ийм тайлан олон нийтэд дэлгэж байгаагүй гэж байлаа. Намуудын санхүүжилтын талаарх судалгааг МУИС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн багш, доктор Т.Мөнхцэцэг ярьж байна.

Үүнээс гадна намын гишүүд дэмжигчдээс өгсөн хандивын мөнгийг хэрхэн зарцуулсан талаар мэдээлэл байхгүй байна гэж тэрээр хэллээ. 2005-2012 онд улс төрийн намуудад найман тэрбум төгрөг улсын төсвөөс өгсөн байна. Гадны улс оронд намуудын санхүүжилтын 70 хувийг төсвөөс өгдөг. Ингэснээрээ хэн нэг хүнээс хараат бус байх боломж бүрдүүлдэг. Гэтэл манай улсын хувьд намын санхүүжилтын хэдэн хувийг улсын төсвөөс өгдөг талаар мэдээлэл  алга гэв.


Намуудын санхүүжилтын талаар судалгаа хийжээ   
Үзсэн: 1119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй