Нийслэлийн барилга байгууламжаас хувьчлах асуудалд иргэдийн төлөөлөгчдийн хурлын зарим тэргүүлэгчид эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Нийслэлийн өмч бүхий 19 барилга байгууламжыг хувьчлах асуудлыг НИТХ-н тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцсэн. Харин хувьчлах эд хөрөнгийн жагсаалтанд зарим чухал обьектүүд багтсан байна. Тухайлбал, гэрлэх ёслолын ордон, төв усан бассейн, хэд хэдэн өрхийн эмнэлэг зэрэг барилга байгууламжууд багтаж байгаа юм. Тэгвэл энэ байгууламжуудыг хувьчлах нь буруу хэмээн НИТХ-н тэргүүлэгч Б.Энх-Амгалан хэлж байна.
Нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай асуудлыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ирэх даваа гарагийн хурлаар эцэслэн шийдвэрлэнэ.
| Нийслэлийн барилга байгууламжуудыг хувьчлах нь буруу гэв | ||
| Үзсэн: 1010 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.