Шууд Chart

Эрдэнэжамъянгийн хэргийг шүүхэд шилжүүллээ

2013-08-21 17:24:55

Хууль зүйн дэд сайд Эрдэнэжамьянд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн байна.

Түүнийг Ерөнхийлөгч асан Энхбаярын авлигын хэрэгт холбогдсон Энхтуяа, Хуяг нарыг эрэн сурвалжлах ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлтэй шалгаж байсан юм. Эл үйлдэл нь нотлох баримтуудаар тогтоогдсон тул хэргийг хянаад Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүллээ гэж Нийслэлийн прокурорын газрын прокурор Баярбилэг хэллээ.
Хууль зүйн дэд сайд Эрдэнэжамьянд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 245.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Энэ зүйл ангид “Албан тушаалаа ашиглаж үйлдсэн бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь 3 жил хүртлэх хугацаагаар хасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Эсхүл гурван жил хүртлэх хугацаагаар баривчлах ялаар шийтгэнэ” гэж заасан байдаг юм байна.

Эрдэнэжамъянгийн хэргийг шүүхэд шилжүүллээ  
Үзсэн: 944 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй