Шууд Chart

Жолооч, кондукторууд ажил олгогчтойгоо хэлэлцээрээ үргэлжлүүлнэ

2015-03-13 17:42:06

“Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлчилгээний газрын ажилчид ажил олгогчидтойгоо хэлэлцээрээ үргэлжлүүлнэ.

 

Тэд энэ сарын 10-нд  ажил хаяхаар бэлтгэж байсан ч талуудын хэлэлцээрийн улмаас түр хойшлуулаад байсан юм. Хэлэлцээрийн эхний үр дүнд ажил олгогчид зорчигч тээврийн нэгтгэлийн жолооч кондукторуудын цалинг 35 хувиар нэмэх шаардлагыг хүлээн авч биелүүлэхээ мэдэгдсэн. Мөн ажилчид нийт цалингийнхаа 70 хувийг үндсэн цалин болгох  шаардлага тавьсан. Хэрвээ өнөөдөр болох хэлэлцээрээс үр дүн гарахгүй бол ажил хаялтаа зохион байгуулна гэдгээ мэдэгдэж байсан юм.

"Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлчилгээний газрын “Автобус-1” үйлдвэрчний хорооны дарга Г.Төрбат ингэж ярилаа. 


Жолооч, кондукторууд ажил олгогчтойгоо хэлэлцээрээ үргэлжлүүлнэ  
Үзсэн: 1544 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.15.xxx [202.179.15.xxx] 2015-03-15 12:56
JOLOOCH KONDUKTOR NOR AJILAA TARAAD TSAWCHAAGAA HUWAAJ AWDAG I......
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2015-03-14 06:57
Жолооч кондукторууд ядахдаа соёлд суралцаад дараа нь цалингаа нэмүүл. За
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2015-03-14 06:56
Жолооч кондукторууд ядахдаа соёлд суралцаад дараа нь цалингаа нэмүүл. За

Бидэнтэй нэгдээрэй