
Архангай аймагт “Дашваанжил” компанийн шингэрүүлсэн шатдаг хийгээр цэнэглэх станц ашиглалтанд орж буйтай холбогдуулан МХЕГ, аймгийн МХГ, ОБХ хамтран “Шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмжийн техник ашиглалт, аюулгүй ажиллагаа, тээвэрлэлтийн болон техникийн аюулгүй байдлыг хангах” салбарын сургалтыг зохион байгуулав.
“Хүний төлөө-Зөв тус” сарын аяны хүрээнд хийгдэж буй уг сургалтанд шингэрүүлсэн шатдаг хий ашиглагч 37 аж ахуйн нэгжийн удирдлага, техникийн ажилтнууд, иргэдийн хамруулан, ашиглалтанд орж байгаа цэнэглэх станцын тоног төхөөрөмжийн техник ашиглалт, аюулгүй ажиллагаанд холбогдох хяналтын хуудсаар урьдчилан сэргийлэх хяналт, үзүүлэх сургалтыг хийж мэргэжил арга зүйн туслалцаа үзүүллээ.
Архангай аймагт шингэрүүлсэн шатдаг хийгээр цэнэглэх станц ашиглалтад оржээ | ||
Үзсэн: 1023 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.