“Харааны бэрхшээлтэй иргэд”-ийг чадавхжуулах төслийн III шатны сургалт өнөөдөр эхэллээ. Уг төсөл Дани улсын хараагүйчүүдийн нийгэмлэгийн санхүүжилтээр хэрэгждэг юм. 2006 оноос хойш энэ төслийн үр дүнд хараагүйчүүдийн холбоо 21 аймаг дахь салбар зөвлөлийн удирдлага, идэвхтэн гишүүдээ удирдлагын ухаанд сургасан байна. Харин энэ удаагийн сургалтаараа хүүхэд залуусынхаа боловсролыг дэмжих чиглэлд анхаарлаа хандуулж ажиллана гэж төслийн зохицуулагч н.Баясгалан ярилаа.
| “Харааны бэрхшээлтэй иргэд”-ийг чадавхжуулах сургалт эхлэв | ||
| Үзсэн: 694 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.