Шууд Chart

Нэрт яруу найрагч Ц.Чимэддорж агсны 60 насны ой тохиож байна

2015-03-16 14:29:10

Монгол Улсын СГЗ, нэрт яруу найрагч, сэтгүүлч Цэндийн Чимэддорж агсны мэндэлсний 60 жилийн ой энэ онд тохиож байна.  Иймээс энэ жилийг Ц.Чимэддорж агсны зохиол бүтээлийг судлах, судалгааны нээлтийн жил болгоно гэж түүний шавь нар хэллээ. Жил бүр нэрт яруу найрагчийн дурсгалыг хүндэтгэж “Есөн намрын зээргэнэ” нэртэй яруу найргийн наадам зохион байгуулдаг уламжлалтай. Үүнээс гадна түүний анд нөхөд, ажлын хамт олон, шавь нарынх нь зүгээс дөрвөн жил дараалан дурсамж, дурдатгалын ном гаргаж байна. Харин энэ жил түүний 60 жилийн ойг тохиолдуулан Ц.Чимэддорж агсны зохиол бүтээлийг судлах, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлд анхаарал хандуулахаар төлөвлөсөн. Ингэснээр түүний зохиол бүтээлийн үнэ цэнийг олон талаас нь нээх боломж бүрдэнэ гэлээ. Тухайлбал, СГЗ сэтгүүлч Д.Шагдарсүрэн түүний байгаль экологи, монгол ахуйг тусгасан бүтээлүүдийг онцлож байна.

 


Нэрт яруу найрагч Ц.Чимэддорж агсны 60 насны ой тохиож байна  
Үзсэн: 2525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй