Дэлхийн 189 орны төр засгийн тэргүүнүүд АНУ-ын Нью-Йорк хотноо 2000 оны есдүгээр сард дээд хэмжээний уулзалт хийж, Мянганы тунхаглал хэмээх түүхэн баримт бичгийг батлан гаргасан байдаг. Үүнд, 2015 он хүртэлх хугацаанд дэлхийн хэмжээнд нэн тэргүүнд шийдвэрлэвэл зохих ядуурал, ажилгүйдэл, хүн амын эрүүл мэнд, боловсрол, хүрээлэн буй орчин зэргийн тулгамдсан асуудлуудыг багцлан найман зорилт бүхийн мянганы хөгжлийн зорилтуудыг соёрхон баталсан.
Дээрх зорилтуудаас манай улс ядуурал, өлсгөлөн бууруулах зорилтын хүрээнд хийсэн ажил нь хангалтгүй, зорилтдоо хүрээгүй байгааг Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан онцоллоо.
| Мянганы хөгжлийн зорилтыг хангалтгүй биелүүлсэн гэж үзжээ | ||
| Үзсэн: 721 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.