Шууд Chart

Шүлхийтэй тэмцэх шинэ стратеги үр дүнтэй байна

2015-03-18 14:44:57

Шүлхийтэй тэмцэх шинэ стратеги үр дүнтэй байгааг Улсын онцгой комиссоос мэдээлж байна. Ховд аймгийн Булган, Үенч суманд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилсөн малын тоо 922 болсон байна. Халдварт шүлхий өвчин илэрсэн малын тандалт судалгаагаар 822 мал нь эдгэжээ. Түүнчлэн сүүлийн гурав хоногт шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.  

Энэ талаар Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга М.Энх-Амарын мэдээллийг хүргэж байна. Өмнө нь шүлхийтэй тэмцэхэд маш их зардал гардаг байсан. Харин шүлхий туссан малыг устгахгүйгээр хорио цээрийн дэглэмийг бага газар нутагт тогтоож, шаардлагатай арга хэмжээ авч ажилласнаар бага зардлаар шүлхийн голомтыг арилгах боломжтойг тэрбээр хэллээ. Одоогоор Ховд аймгийн Алтай, Булган, Үенч суманд хорио цээрийн дэглэм тогтоосон. Дахин шүлхий өвчний шинж тэмдэг илрэхгүй бол 18 хоногийн дараа хорио цээрийн дэглэмийг бууруулна гэж Улсын онцгой комиссоос мэдээллээ. 

Шүлхийтэй тэмцэх шинэ стратеги үр дүнтэй байна  
Үзсэн: 934 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй