Шууд Chart

"Эврика-2015" бүртгэлийн хугацаагаа сунгалаа

2015-03-18 15:06:26

22 дахь жилтэйгээ золгож байгаа “ЭВРИКА” багш, оюутны онол практикийн эрдэм шинжилгээний бага  хурал энэ жилээс хүрээгээ тэлж их хурал болсон. Ингэснээр орон нутгийн багш, оюутнууд оролцох боломжийг бүрдүүлж өгсөн юм. Оюутан багш нарын мэдлэгийг тэлж, чадварыг үнэлдэг энэхүү их хурлын материал хүлээн авах хугацаа долоо хоногоор сунгагдсан байна.

Тодруулбал, "Эврика 2015" эрдэм шинжилгээний их хуралд оролцогсдын материалыг 2015 оны гуравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүлээн авч байсан бол их, дээд сургуулиудын шалгаруулалт хийгдэж дуусаагүйн улмаас салбар хуралдааны хугацаа сунгагдлаа. Иймд материалыг гуравдугаар сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авахаар болжээ. Үүнээс хойш материал хүлээн авахгүйг зохион байгуулагчдын зүгээс хатуу сануулж байна. Та бүртгүүлэхдээ судалгааны ажлаа хураангуй хэлбэрээр хэвлэмэл болон файлаар авчрах эсвэл event@myf.mn хаягаар илгээх, судлаачийн товч анкет /CV/ авч ирэх, сургуулийн тодорхойлолт эсвэл хамааралтай байгууллагын тодорхойлолтын хамт авчрах шаардлагатай. Хугацааг сунгасантай холбогдуулан салбар хуралдаан гуравдугаар сарын 30-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл хэлэлцэгдэхээр болжээ.

Огноо

Үдээс өмнө 9:00 цагаас

Үдээс хойш 14:00 цагаас

2015.03.30

Эдийн засгийн салбар

Бизнесийн салбар

2015.03.31

Техник технологийн салбар

Мэдээллийн технологийн салбар

2015.04.01

Нийгмийн ухааны салбар

Хууль эрх зүйн салбар

2015.04.02

Газарзүй, геологийн салбар

Экологи, хөдөө аж ахуйн салбар

2015.04.203

Байгалийн ухааны салбар

Анагаах ухааны салбар

 

Харин Нэгдсэн хуралдаан 2015 оны дөрөвдүгээр сарын 11-ний бямба гарагт Төрийн Ордонд зохион байгуулагдана. Нэгдсэн хуралдааны бүртгэлийг цахим хуудсаар хийж байгаа юм байна.

 


 


"Эврика-2015" бүртгэлийн хугацаагаа сунгалаа  
Үзсэн: 1170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй