
Монголын Залуучуудын Холбоо “Залуу үе” сэтгүүл хамтран “Бүтээлч Залуу” гэрэл зургийн уралдаан зарлалаа. Энэхүү уралдаан нь залуу гэрэл зурагчдын чадварыг хөгжүүлэх, хүүхэд залуусыг гэрэл зурагт түлхүү сонирхолтой болгох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байна. Уралдаанд 16-30 насны мэргэжлийн гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогчид оролцох бөгөөд гурван шаттайгаар явагдах юм.
Нэгдүгээр шатнаас шалгарсан оролцогчдын материалыг мэргэжлийн гэрэл зурагчид шүүн хэлэлцсэний дагуу 30 оролцогч хоёрдугаар шатанд орох эрхтэй болох ба зургийн лайк, шэйрийн тоо нь хоёр дахь үзүүлэлт болох аж. Хоёрдугаар шатнаас 10 гэрэл зурагчин шалгарч гуравдугаар шатанд тус тус өрсөлдөх гэнэ. Эдгээр зурагчид нь өгөгдсөн сэдвийн дагуу зургаа илгээж, түүнээс эхний гурван байрыг тодруулах юм байна.
“Бүтээлч Залуу” гэрэл зургийн уралдаанд оролцогчдод сэдвийн дагуу зураг авсан байх, зургаа явуулахдаа зургийн нэр, зурагчны овог нэрийг тодорхой бичсэн байх, чанартай байх, зургийг уралдааны хугацаанд авсан байх, зурганд өнгө гэрлийн засвараас бусдыг хориглох, зураг тамгагүй байх, зураг бүр нэртэй байх гэсэн үндсэн шаардлагуудын тавьж байгаа юм байна. Мөн нэг шатанд гурав хүртлэх зураг илгээх боломжтойг дуулгалаа.
Уралдаанд оролцох гэрэл зургуудыг zalyyue@gmail.com хаягаар 2015.03.31-ний 16:00 цаг хүртэл хүлээн авах юм байна.
Гэрэл зурагчид бүтээлчээр өрсөлдөнө | ||
Үзсэн: 1424 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.