Сэлэнгэ аймгийн Мандал, Сайхан сумынхан эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээг шуурхай авах боломж бүрдлээ. Өмнө нь тус сумдын иргэд энэ үйлчилгээг авахын тулд 170-260 орчим км зам туулдаг байжээ. "Одоо улсын бүртгэлийн үйлчилгээ хөдөө, орон нутгийн иргэдэд илүү ойртож цахим хэлбэрт шилжсэн" гэж Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Х.Батгэрэл ярилаа.
Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээ иргэдэд ойртсон нь тэдний цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэх чухал ач холбогдолтой гэж тэрээр хэллээ.
| Сэлэнгэ аймгийн зарим сумдад эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээ нэвтэрлээ | ||
| Үзсэн: 802 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.