Шууд Chart

"Монголчуудын үнэт зүйлийг тодорхойлох судалгаа"-г хийж байна

2015-03-19 17:19:50

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш, эрдэмтдээс бүрдсэн баг "Монголчуудын үнэт зүйлийг тодорхойлох судалгаа" хийж эхэлсэн байна. Дэлхийн улс орнуудын хувьд иргэд  нь нийтээрээ  хүлээн  зөвшөөрсөн оюун санааны   буюу материаллаг бус үнэт зүйлтэй, энэ итгэл үнэмшилдээ  тулгуурлан хөгжлийн замаа тодорхойлдог байна. Харин   бидний хувьд соёлын үнэт зүйлээ хэрхэн тодорхойлох нь ойлгомжгүй явж иржээ.

Эхлэл шатандаа  явж байгаа судалгааны ажилдаа эрдэмтдийн саналыг тусгах зорилгоор өнөөдөр  хэлэлцүүлэг  хийлээ.  Олон  улсын  аргачлалын дагуу явуулж байгаа судалгааны талаар СЭЗДС-ийн Үнэт зүйлийн судалгааны  багийн  ахлагч  н.Түвшинзаяа  ингэж ярьж байна. 

Үнэт зүйлийн судалгааны багийнхан 4000 хүнийг хамруулж судалгаагаа явуулах аж. Тэд одоогоор 2000 хүнээс судалгаа аваад байгаа юм.


"Монголчуудын үнэт зүйлийг тодорхойлох судалгаа"-г хийж байна  
Үзсэн: 1773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй