Шууд Chart

Явуулын хөдөлмөрийн бирж алслагдсан дүүргүүдэд ажиллана

2015-03-20 13:47:30

 2014 оноос Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр Эрхлэлтийн үйлчилгээний төв, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран Монгол анх удаа явуулын хөдөлмөрийн биржийг ажиллуулж эхэлсэн билээ. Явуулын хөдөлмөрийн бирж нь өнгөрсөн онд Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол дүүргийн зарим хороод,томоохон автобусны буудал, их дээд сургуулийн хотхонд очиж ажилгүй иргэдийг ажилд зуучлах, зөвлөгөө мэдээллээр хангах үйлчилгээг үзүүлсэн. 

Тэгвэл энэ жил төвийн зургаан дүүргийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран бүх хороонд очиж ажилгүй иргэдэд хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлэхээс гадна алслагдсан дүүргүүд болох Багахангай, Налайх, Багануур дүүргүүдэд очиж ажиллахаар төлөвлөөд байна.

Явуулын хөдөлмөрийн биржийн нэг давуу тал нь хорооны ажилгүй иргэдээс Намрын ургац хураалт, Бүтээн байгуулалтын салбарт ажиллах хүсэлтэй залуучуудыг бүртгэж бригадын зохион байгуулалтанд оруулж, сургаж бэлтгэн ажлаар хангах юм.


Явуулын хөдөлмөрийн бирж алслагдсан дүүргүүдэд ажиллана  
Үзсэн: 1264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй