Шууд Chart

Мэндчилгээ

2015-03-21 09:00:00

Монгол орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа нийт Казак залуучуудаа

Өнө эртнээс уламжлагдан ирсэн, өдөр шөнө тэнцсэн тэгш сайн өдрийг бэлэгшээн тэмдэглэдэг дорно дахины ард түмний шинэ жил- Наурызын баяр хаврын улиралтай хамт айлчлан ирж байна.

Наурызын баяр бол Казак залуучуудын хувьд удам судар, ураг төрлөө мэдэлцэх, төрт ёс уламжлал зан заншил азай буурал аксакалуудыг хүндэтгэн дээдэлж, үнэт сургаалыг нь сонсч, эв эеийг эрхэмлэх, үндэсний соёлын үнэт зүйл болсон домборын аялгуугаар айтыс буюу харилцаа дуугаар уралдаж, үндэсний алдарт “Кара жорга”-г бүжиглэж, айл өрх бүр архи дарсгүй ёс төгөлдөр баясан цэнгэдэг, ирээдүй хойч үедээ үлгэр жишээ байх эртний уламжлалт хайр түгээдэг баяр билээ.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд МЗХ-ны салбар холбоо болох Баян-Өлгий аймгийн Залуучуудын холбоо шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа дахин сэргээж залуучуудаа ажилтай орлоготой болгох, спиртыг биш спортыг сонгох, бүтээн байгуулалтад гар бие оролцох, авлигагүй аймаг болгох, байгаль дэлхийгээ хэрхэн хайрлан хамгаалах, аймгаа сурталчлах, бусад аймгийн залуучуудтайгаа хэрхэн хамтарч ажиллах гээд олон талын ажлыг өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулсаныг цохон тэмдэглэхэд таатай байна.

Хөх тэнгэрийг эрхшээсэн бүргэд шигээ цог золбоотой, үйл хэрэг, хувь заяа нь үргэлж өөдрөг байж Казак залуу хүн бүр мандан бадарч, юу санасан есөн хүсэл нь сэтгэлчлэн бүтэх болтугай

Казак залуучууд та бүхэн хаврын Наурыз баяраараа айл саахалт, ахмад буурлуудаа хүндэтгэн золгож, элгээрээ энх амар, төрлөөрөө түвшин амгалан, сайхан шинэлээрэй.

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, ДЭЛХИЙН ЗАЛУУЧУУДЫН АССАМБЛЕЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ
АЮУШИЙН МӨНХБАТ


Мэндчилгээ  
Үзсэн: 1310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй