Шууд Chart

Занданшуулсан шарилыг сэргээн засуулахаар шилжүүлэн өгчээ

2015-03-23 11:18:56

Өнгөрөгч сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа дурьдагдаж байсан “Занданшуулсан шарил”-ын асуудалд Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм.

Мөрдөн байцаалтын явцад энэхүү занданшуулсан шарил нь Архангай аймгийн Цахир сумын Гэсэр хэмээн өргөмжлөгдсөн шүтээнтэй хамт тус сумын Хан-уул багийн Хөх нуруу гэдэг газар “Содномдаржаа” уулын өвөрт ил оршуулсан Цорж Санжжав гэж олноо хүндлэгдсэн лам хүний цогцос мөн болох нь тогтоогдсон байна.

2015 оны гуравдугаар сарын 17-ны өдөр Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн орлогч дарга Батбаяр, хяналтын прокурор Р.Энхтуяа,  Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Г.Галбадрах, бурханч лам Г.Пүрэвбат, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны Соёлын төвийн дарга Энхбат, төвийн хэлтсийн дарга Урантөгс нар байлцан цогцсыг Гандантэгчилэн хийдэд сэргээн засуулахаар шилжүүлж өгчээ. Үүний дараа уг шарилыг хуучин байранд нь буцаан залах ажээ.


Занданшуулсан шарилыг сэргээн засуулахаар шилжүүлэн өгчээ  
Үзсэн: 1123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй