Шууд Chart

Залууст мэргэжлээ зөв сонгоход нь үнэгүй зөвлөнө

2015-03-23 15:47:34

Хүний амьдралд чухал басхүү ярвигтай олон асуулт, асуудал тохиолддог. Үүний нэг бол мэргэжил сонголт. Ахлах ангийн сурагчдын хувьд энэхүү чухал сонголтынхоо өмнө зогсож байгаа. Тиймээс МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржээс энэ сонголтонд нь туслах зорилготой “Миний мэргэжил хамгийн гоё нь” цуврал лекцийг амжилттай зохион байгуулж байгаа билээ. Хамгийн анхны дугаарт “БАУ Стандарт” ХХК-ийн захирал, барилгын инженер Б.Нанзаддорж оролцож залуустайгаа ярилцсан бол энэ удаад Эх барих, эмэгтэйчүүдийн эмч, клиникийн профессор С.Баясгалан оролцохоор болжээ. Түүний хувьд мэргэжлээрээ 28 жил тасралтгүй ажиллаж байгаа туршлагатай эмч юм. Эмчийн мэргэжил тэр дундаа эх барих, эмэгтэйчүүдийн эмч мэргэжлийг сонгож буй ахлах ангийн сурагчид, энэ мэргэжлээр суралцаж буй 1-2 курсын оюутнууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Монгол Улсад эрэлттэй байгаа найман мэргэжлээр салбарын тэргүүлэх мэргэжилтэнтэй ярилцаж, тэдний үнэтэй зөвлөгөөг үнэ төлбөргүй сонсохыг хүсвэл долоо хоног бүрийн мягмар гарагийн 14:14 цагт МЗХ-ны “Залуус”  танхимыг зориорой залуусаа.


Залууст мэргэжлээ зөв сонгоход нь үнэгүй зөвлөнө  
Үзсэн: 1500 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй