Оюутны спортын их наадам Таеквондогийн төрлөөр үргэлжилж байна. Өнгөрөгч нэгдүгээр сард эхэлсэн оюутны спортын их наадам дөрвөн төрөлд аваргуудаа тодруулаад байгаа юм.
Харин өнөөдөр Спортын төв ордны А зааланд Таеквондогийн төрлөөр их наадам үргэлжилж байна.
Тус наадамд хоёр дахь удаагаа багтсан Таеквондогийн төрөлд Улаанбаатар хотын 20 их, дээд сургуулийн 170 орчим тамирчин оролцож байгаа юм. Мөн орон нутгаас Ховд их сургуулийн тамирчид хүрэлцэн иржээ.
Энэ удаагийн тэмцээнд олон шинэ залуу тамирчид оролцож байгааг тэмцээний Ерөнхий шүүгч С.Ганхишиг хэлж байна.
| Оюутны спортын их наадам үргэлжилж байна | ||
| Үзсэн: 1171 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.