Шууд Chart

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь чухал гэж үзлээ

2015-03-24 16:52:18

Бүтээн байгуулалтын гол хүч нь ажилчид учир хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь хамгийн чухал гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэллээ.

Улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Хүний төлөө зөв тус” сэдэвт нэг сарын аян Дархан-Уул аймагт үргэлжилж байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газар сарын аяны хүрээнд аймгийн хэмжээнд барилга угсралтын байгууллагуудад зөвлөн туслах, урьдчилан сэргийлэх хяналтын олон ажил зохион байгуулж байгаа юм.

Мөн эрчим хүч, газрын тос, барилга угсралт барилгын зураг төсөл боловсруулагч, авто зам гүүрийн барилга байгууламжийн угсралт ашиглалт хийдэг байгууллагуудад зөвлөмж хүргүүлээд байна.

Дархан-Уул аймагт барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй 80 гаруй компани байдаг. Эдгээр компани өнгөрсөн жил аймагтаа 36.6 тэрбум төгрөгийн барилга угсралт бүтээн байгуулалтын ажил хийжээ.


Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь чухал гэж үзлээ  
Үзсэн: 2937 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй