Шууд Chart

Улсын сайн малчин Ж.Энхжаргалтай ярилцлаа

2015-03-24 17:11:25

Малчид цаг зуурын бэрхшээл, зуд турханд эрсдэл багатай байхад тэмүүлэх хэрэгтэй гэж улсын сайн малчин Ж.Энхжаргал хэллээ.
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн малчин Ж.Энхжаргал 2010 оноос мах, сүүний чиглэлийн үхэр худалдан авч ферм байгуулжээ.

Тэрээр аймгийн төвийн сүүний үйлдвэрт жилд 20 шахам тонн сүү, зах зээлд 10 гаруй тонн мах бэлтгэн нийлүүлдэг байна.

Цөөн малтай, огт малгүй 10 шахам айлыг малын захтай залгуулж, 12 өрх айлтай хамтран малчны бүлэг байгуулжээ.

Хамтын хүчээр хадлан тэжээлээ бэлтгэн, намар 30 гаруй тонн байгалийн хадлан авчээ. Мөн хашаа хороо барих, засварлах, хөрзөн ховхлох, худаг ус гаргах засах, ямаа самнах, адуу малаа ээлжлэн хариулах гээд бүхий л ажил хөдөлмөрт хоршдог болжээ. "Хурд" агентлагийн сурвалжлагч Б.Бат-Эрдэнэ “Улсын сайн малчин” Ж.Энхжаргалтай уулзаж ярилцлаа.

 


 


Улсын сайн малчин Ж.Энхжаргалтай ярилцлаа  
Үзсэн: 855 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй