Шууд Chart

Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийлэв

2015-03-25 08:29:32

Сингапур улсыг үүсгэн байгуулагч, тус улсын Ерөнхий сайд агсан Ли Кван Ю таалал төгссөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Сингапур улсын Ерөнхийлөгч Тони Тан Кенгэд эмгэнэл илэрхийлэв.

Уг эмгэнэлд “Сингапурын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн улс төрийн нэрт зүтгэлтэн, Сингапур улсыг үүсгэн байгуулагч “эцэг”, Ерөнхий сайд агсан Ли Кван Ю өвчний улмаас таалал төгссөнд миний бие гүнээ харамсаж байна. Өнөөдөр Ази тивд төдийгүй дэлхий дахинаа нэр хүндтэй, нийгэм, эдийн засгийн хөгжлөөрөө Азийн нэг “бар” хэмээн зүй ёсоор нэрлэгддэг Сингапур улсын тусгаар тогтнолыг тогтоож, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан талийгаачийн яруу үйл хэрэг ямагт хүндэтгэн дурсагдах болно. Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа талийгаачийн гэр бүл, Сингапур улсын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу ” гэжээ. 
 

Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийлэв  
Үзсэн: 1148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.89.xxx [162.216.224.xxx] 2015-03-25 14:32
Ерөнхийлөгч хүний л үүрэг байна даа бусад орнуудтайгаа харилцан харьцаатай байна гэдэг. тус улсын Ерөнхий сайд агсан Ли Кван Ю мундаг хүн шүү насан өнпөр болсон ч улсынхаа төлөө сайн сайхан юм хийгээл ясван
162.243.163.xxx [162.243.163.xxx] 2015-03-25 09:29
Mundag hun uud bolson doo. baisan ulsiig udii zeregtei hurgesen bilee dee

Бидэнтэй нэгдээрэй