Сүүлийн үед манай улсын хилийн чинадад байгаа иргэд амь насаа алдаж, гэмт халдлагад өртсөн тухай мэдээлэл их гарч байна. Тухайлбал, Хятад улсын Эрээн хот болон Франц улсад тус бүр нэг эмэгтэй амь насаа алдсан. Мөн АНУ-д хоёр ч эмэгтэйг хүчирхийлсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсан. Иймээс Гадаад хэргийн яамны Консулын газраас холбогдох байгууллагад мэдэгдэж, хохирогчдын ар гэртэй холбоо барих, шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж эхэлсэн гэж Гадаад хэргийн яамны Консулын газрын дэд захирал Л.Болд хэллээ.
| Гадаадад амь насаа алдсан хүмүүсийн мэдээлэл цаг алдахгүй ирдэг гэв | ||
| Үзсэн: 719 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.