Шууд Chart

Хоёроос дээш давхарт баллон байрлуулахгүй байхыг сануулав

2015-03-26 12:25:07

Шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээ ихэссэн энэ үед тоног төхөөрөмж, угсралт, ашиглалтын шаардлага хангаагүйгээс орон сууц, барилга байгууламж, цаашлаад хүний эрүүл мэнд, амь нас эрсдэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, МХЕГ-аас зөвлөмж гаргалаа.

Зөвлөмжинд шингэрүүлсэн шатдаг хий ашиглагч иргэн, аж ахуйн нэгж нь батлагдсан зураг төслийн дагуу тоног төхөөрөмжийг мэргэжлийн байгууллагаар холбогдох дүрэм, журам, стандартын дагуу суурилуулах, шаардлага хангасан баллон ашиглах хэрэгтэй талаар тусгажээ. Түүнчлэн хийн алдагдал илрүүлэх автомат хаалт, хамгаалах хэрэгслийг суурилуулах, хий алдагдсан тохиолдолд цаг тухайд нь шуурхай арга хэмжээ авч, холбогдох газруудад мэдэгдэх ёстой.

Иргэд өөрийн орон сууцны барилгад хууль, тогтоомж зөрчин ашиглаж буй хийн баллоны байдалд хяналт тавьж, хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах хэрэгтэй юм.
 


Хоёроос дээш давхарт баллон байрлуулахгүй байхыг сануулав  
Үзсэн: 1064 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй