Шууд Chart

Өнгөрсөн жил барилгын ослоор 20 гаруй хүн ам насаа алджээ

2015-03-26 14:18:04

Өнөөдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Барилгачдын холбоо хамтран Нийслэлийн Иргэний Танхимд "Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт ба удирдлагын тогтолцоо" сэдвээр сургалт зохион байгуулж байна.  Сургалтаар үйлдвэрлэлийн осол аваарыг бууруулахад талууд хэрхэн анхаарах вэ гэдгийг голлон ярилцлаа. Сургалтад барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй компанийн Хөдөлмөрийн Аюулгүй ажиллагааны инженер, гүйцэтгэх захирал хамрагдаж байгаа юм. Тэд захиалагч буюу хөрөнгө оруулагч талаас санхүүжилтээ гэрээний дагуу хийвэл хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд зарцуулах хөрөнгө, анхаарал төдий чинээгээр нэмэгдэнэ гэдгийг хэлж байгаа юм. Энэ дутагдал төсвийн хөрөнгө оруулалтаар барилга угсралтын ажил хийж байгаа аж ахуйн нэгжүүдэд ихэвчлэн тулгардаг байна.

Өнгөрсөн жил барилгын ослоор 20 гаруй хүн ам насаа алдсан. Шалтгаан нөхцөлийг нь аваад үзэхээр ихэвчлэн өргөх механикмаас хамааралтай байдаг. Ийм төрлийн ослыг бууруулахад хэрхэн анхаарах талаар аж ахуйн нэгжүүдэд Италаас ирсэн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны Олон улсын шинжээч Фабрицио Пела зөвлөгөө өгсөн байна.
 
Та бүхэнд “Их модун” компанийн дэд захирал М.Гантулгын яриаг хүргэе.Их модун” компанийн тухайд өнгөрсөн жил шинэ сум төслийн хүрээнд 30 гаруй тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн ч төрөөс 10 орчим тэрбум төгрөгийг дутуу өгсөн байгаа юм. Ингээд энэ компани өөрийн хөрөнгө болон зээлээр ажилаа дуусгасан талаар ярилаа. Энэ тохиолдолд гүйцэтгэгч компаниуд 10 шуудай цемент авахуу, 20 ширхэг хамгаалалтын хувцас авах уу гээд санхүүгийн асуудал их гардаг ажээ.
 

Өнгөрсөн жил барилгын ослоор 20 гаруй хүн ам насаа алджээ  
Үзсэн: 735 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй