НИТХ-ын өнөөдрийн ээлжит хуралдаан тодорхой бус хугацаагаар хойшиллоо. Энэ удаагийн хуралдаанаар нийслэлийн дагуул хот байгуулах асуудлыг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлгээс завсарлах шаардлагатай гэж үзжээ. Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар Багануур, Налайх хотын захирагчийн сонгуулийг зарлах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх байсан гэж Багануур дүүргийн засаг дарга Б.Бямбадорж хэллээ.
Багануур, Налайх дүүргийг нийслэлийн дагуул хот болгохоор иргэдийн дунд санал асуулга явуулсан. Багануур дүүргийн нийт иргэдийн 95.76 хувь нь, мөн Налайхчуудын 96.1 хувь нь дүүрэг бус хотын статустай болохыг дэмжээд байгаа юм.
| НИТХ-ын өнөөдрийн хуралдаан тодорхой бус хугацаагаар хойшиллоо | ||
| Үзсэн: 1351 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.